欢迎你光临国际合作与交流处·国际教育学院!
中文版 | English | Монгол | Русский | 日本語 | 한국어
  танилцуулга  
 Танилцуулга 
 Элсэх заавар 
 Бакалавр 
 Магистр 
 Доктор 
 Суралцах зардал 
 Харилцах хаяг 
 

Contacts

 
Tel:

0086-471-6575720
0086-471-6575904
0086-471-6576339

Fax: 0086-471-6510939
E-mail: fao@imut.edu.cn
 
танилцуулга
Position: 本站首页 > танилцуулга
 
танилцуулга

Өвөр монголын аж үйлдвэрийн их сургууль нь ӨМӨЗО-ны Хөх хотодбайрладаг. Анх 1951 онд байгуулагдаж 1993 онд нэрээ өөрчлөн Өвөр монголын аж үйлдвэрийн их сургууль болсон. Манай сургууль нь аж үйдвэрийг гол болгон үйлдвэрлэл, байгалийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засаг,удирдлага, хууль зүй, урлаг соёлын харилцан уялдуулсан цогц сургууль болон өргөжиж бакалавр, магистр, докторантурын чиглэлээр чадварлаг боловсон хүчнийг бэлтгэдэг.

Тус сургууль 2003 онд Хөх хотын Жинчувань дүүрэгт салбар сургуулийг нээж нийт 24 дээд сургууль, 54 судалгааны газартай болсон. Баклаврт70 төрлийн мэргэжлээр, докторант 1-р зэргийн 3 мэргэжлээр 2-р зэргийн 13 мэргэжлээр, магистрт 1-р зэргийн 18 мэргэжлээр 2-р зэргээр 85 мэргэжлээр тус тус оюутан суралцуулах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор өдрийн сургалтанд суралцаж буй 25000 гаруй оюутан, тусгай мэргэжлийн 1430 багштайгаас профессор дэд профессор 643, докторант удирдагч 39 , магистр удирдагч 489 багштай байна.

Сургуулийн шинжлэх ухааны салбарт “Машин механик зохионбүтээх ба автоматжуулалт”, “Материал боловсруулах инженер”, “Эрчим хүчнийинженер”, “Химийн технологи”, “Цахилгаан инженер ба автоматжуулалт”-тзэрэг боловсролын яамны 5 онцлог мэргэжлүүд байдаг. “Химийн үйлдвэрлэл”,“Материал боловсруулалтын инженер”, “Хатуу биетийн хүчний технологи”, “Машинмеханизм үйлдвэрлэлт ба автоматжуулал”, “Эрчим хүчний инженер”, “Материалсудлал”, “Аж үйлдвэрийн хурдасгуур”, “Барилгын зураг төсөл ба түүний онол”, “Ажахуй нэгжийн удирдлага” гэх есөн төрлийн Өөртөө засах орны урдаа барих бүрэнтөгөлдөр сургалт хүмүүжлийн салбаруудаас бүрдэнэ. Салхины энерги, нарныэнергийг ашиглах гол туршилтын тасаг нь Боловсролын яамны “Мужийн яамтайхамтран байгуулсан боловсролын голчлох туршилтын тасаг”-аар албан ёсоорзөвшөөрөгдсөн. Аж үйлдвэрийн хурдасгуур, сэргээгдэх эрчим хүчний эх баялагийгдахин бий болгох, хөнгөн төмөрлөг материал, машин механизмын цахилгаан тохируулалт, материалыг боловсруулах ба тохируулах инженер, бохирдолгүй материалыг шалган судлах гэх мэт 6 төрлийн Өөртөө засах орны туршилтын тасаг ньтом хэмжээний төсөл санаачлагуудыг даан авч ажиллаж ӨМӨЗО-ны эдийн засгийнбүтээн байгуулалт, нийгмийн хөгжилт, ялангуяа шинэ маягийн аж үйлдвэржилтийн дэвшилтэд чухал хувь нэмэр оруулж байна.

Тус сургууль нь гадаад харилцаагаа идэвхитэйгээр хөгжүүлжАНУ, Англи, Канад, Герман, Франц, Польш, Япон, Орос, Австрали, Итали, Монгол,Тажекстан зэрэг улсын олон их дээд сургуулиудтай хамтран ажиллах урт хугацааны найрсаг харилцаатай бөгөөд үр бүтээмж өндөртэй ажиллаж байна. 2003 онд туссургууль нь “1+2+1 Хятад- Америкийн боловсон хүчин бэлтгэх төлөвлөгөө”-гбиелүүлэх албан ёсны их сургууль болж 2005 онд ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлэгээр МУ-аас оюутан элсүүлэх төслийн эрхийг авч 2008 онд улсын боловсролын яамны гадаад оюутны төсөл болох “Хятад улсын засгийн газрын тэтгэлэгийн төсөл”-өөр оюутан элсүүлэх нэгж сургууль болсон юм.

Гадаад оюутны сурлага, амьдрах нөхцөлийг сайжруулж, хятадхэл сурах, хятадын соёлыг ойлгоход хялбардөхөм болгох үүднээс 2010 онд Олон улсын боловсролын дээд сургуулийг байгуулав. Тус сургууль нь өдгөө бакалавр, магистрант, докторант бүрдсэн 200орчим гадаад оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гадаад оюутнысургалт, хүмүүжил сургалтын арга барил ба тохилог амьдрах нөхцөлөөр хангахад ахаарахын зэрэгцээ боловсролтой, чадварлаг багш нараар оюутны мэдлэг чадварын түвшинд тулгуурласан чанартай сургалтыг зохион байгуулахад гол анхаарлаахандуулан ажиллаж байна. Одоогоор тус сургуулийн гадаад оюутны дотуур байр ньэд хогшил бүрэн \утас, зурагт, ариун цэврийн өрөө, нийтийн гал тогоо, хувцасугаах өрөө гэх мэт.\ тохижилт сайтай, суралцах нөхцөлийг бүрэн хангасан орчиннь оюутан залууст баяр хөөр дүүрэн он жилүүд байх болно.

 本站首页 | 工大首页 | 新闻中心 | 部门介绍 | 国际合作 | 出入境管理 | 外籍教师 | 留学生 | 下载专区 | 联系我们 | 封面图集 

邮政编码:010051 联系地址:内蒙古自治区呼和浩特市新城区爱民街49号
版权所有:内蒙古工业大学 蒙ICP备05000412国际合作与交流处 国院教育学院 未经授权不得转载
Copyright©2003-2010 www.imut.edu.cn www.imut.cn All Rights Reserved